Байгаль хамгаалагч нарт Мотоцикль гардууллаа

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газрын менежментийг сайжруулах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилготой Монгол Экологи төвийнхөн Ховд аймгийн Хар ус нуур, Мөнххайрхан сумын УТХГ-ын 15 байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай, тус бүр нь 9,0 сая төгрөгийн үнэ бүхий мотоцикль гардууллаа. Байгаль хамгаалагчдад мотоцикль гардуулах арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны дарга С.Батмөнх, Мөнххайрхан сумын Улсын тусгай хамгаалалттай газрын дарга М.Одхүү нар оролцож Монгол Экологи төвийн хамт олонд талархал илэрхийллээ. 

Мөн "RALLY FOR RENJERS" хөтөлбөрийг санаачлагч Монгол Экологи төвийн Удирдах зөвлөлийн гишүүн, АНУ-ын Үндэсний паркийн захиргааны ахмад, мэргэжилтэн, байгаль орчны гавьяат зүтгэлтэн Роберт Макинтош, Буянт сумын уугуул Ж.Батхүү нарт Ховд аймгийн хүндэт тэмдэг гардуулжээ.


Эх сурвалж: HOVDNEWS


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)