Байгаль орчныг хамгаалагч Грета Тунберг НҮБ-ын Хүүхдийг санд 100 мянган ам.доллар хандивлах гэнэ


Байгаль орчныг хамгаалагч, залуу идэвхтэн Грета Тунберг НҮБ-ын Хүүхдийн санд /UNICEF/ цар тахалтай тэмцэхэд зориулж 100 мянган ам.доллар хандивлахаар болжээ. Энэ тухайгаа Грета Тунберг дүрс бичлэгээр мэдэгдсэнийг CNN телевиз дамжуулав. “Бид Covid-19 цар тахлын үед НҮБ-ын Хүүхдийн санд дэмжлэг үзүүлэх шинэ компанит ажлыг эхлүүлсэн. Хамгийн эмзэг бүлэг болох хүүхдүүд илүү ихээр өртдөг ” гэж Швед охин хэлжээ. Тэрбээр мөн Covid-19-ийн халдвар авсан эсэхээ шалгахын тулд өөрийгөө тусгаарласан гэж мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)