Байгаль орчноо хайрлан хамгаалах “Ногоон паспорт аппликешн”-ыг ашиглалтад орууллаа

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат санаачлан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад байгаль орчны боловсрол олгох “Ногоон паспорт” аяныг амжилттай хэрэгжүүлж, Монгол орны хэмжээнд 120,000 орчим ахлах ангийн сурагч “Ногоон паспорт” аянд нэгдэн “Ногоон паспорт гарын авлага” хөтөлж байна.

Тэгвэл энэхүү гарын авлагын цаасан хувилбарыг цахим хэлбэрт шилжүүлэн “Ногоон паспорт аппликешн” болгож Play store, App store-уудад байршуулжээ. Аппликешны нээлтийг өнөөдөр болж буй Парисын хэлэлцээрт оруулах үндэсний хувь нэмэр олон улсын чуулганы үеэр хийлээ.

Ногоон паспорт эзэмшигч хүүхдүүд энэ үеэр аянд хамрагдаж хэрхэн өөрчлөгдсөн талаараа олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд танилцуулж, ногоон паспорт гардуулсан юм.

Ирээдүй хойч үе болсон өсвөр насныхныг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зөв дадалд сургах зорилготой ухаалаг гар утсанд суурилсан аппликешний хэрэглэгч болсноороо цаас хэмнэх, ногоон паспорт аяны цаг үеийн мэдээ, уралдаан, тэмцээн, сургалт, уулзалтын талаар мэдээллийг цаг алдалгүй авах, оноогоо цуглуулан төрөл бүрийн урамшуулалд хамрагдах, байгаль орчны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөгөөр дамжуулан танин мэдэхүйгээ хөгжүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой.

Сурагчид жилийн хугацаанд “Ногоон паспорт” хөтөлснөөр хог хаягдлаа ангилан ялгах, ус, эрчим хүчийг хэмнэх, нүүрс хүчлийн хийг дор бүрнээ бууруулах зэрэг байгаль орчныг хамгаалах энгийн аргад суралцаж байна. Үүний ачаар 2030 оноос эхлэн Монгол Улсын хэмжээнд жилд 44 сая литр куб ус, 324 сая квт эрчим хүч хэмнэж, 1.4 сая ширхэг мод тарьж, 42 тонн хүлэмжийн хийг ялгарах байсныг урьдчилан сэргийлж, 2027 оноос жил бүр 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гарахаас сэргийлж чадна гэсэн тооцоолол гарсан байдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)