Багшдаа хамгийн сайхан сэтгэгдэл бичсэн хүн НЭГ САЯ ТӨГРӨГӨӨР шагнуулна

Монголын багш нарын долдугаар их хурал Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор энэ сарын 11-12-нд Төрийн ордонд болно. Хурал угтан олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулж буйн нэг нь олон нийтийн дунд зарласан “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдаан юм. Хүн бүхний сэтгэл зүрхэнд багшийн тухай гэгээн дурсамж, гэрэлтэй мөрүүд байдаг. Тэр гэгээлэг бүхнээсээ хуваалцан цахим ертөнцөөр дамжуулан багшдаа талархал илэрхийлэх боломжийг олгох “Багшдаа баярлалаа” шилдэг сэтгэгдлийн уралдааныг  БСШУСЯ, ХНХЯ хамтран зохион байгуулж байна. Энэхүү уралдаанд оролцохын тулд багшийнхаа тухай сайхан дурсамж, талархлын үгээ цахим орчинд өөрийн хаягаар  нийтлэхэд л хангалттай. Ингэхдээ #Багшдаа баярлалаа гэсэн хаштаг тэмдэглэгээ заавал хийх ёстой юм байна. Шилдэг сэтгэгдлүүдийг цуглуулан шилдгийн шилдгүүдийг тодруулах бөгөөд шагналын сан нэг сая төгрөг гэдгийг зохион байгуулагчид дуулгалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)