Багдад хотын гурван зочид буудлыг террористууд бөмбөгдөв

 

Эхний дэлбэрэлт 15:40 минутад Шератон зочид буудлын хажууханд, харин хоёр дахь нь Бабилон ба Ал-Хамра зочид буудлын хажууд болсон байна. Уг  дэлбэрэлтүүд арван минутад болж өнгөрсөн бөгөөд одоогийн байдлаар нийт 71 хүн амь насаа алдаж, ойролцоогоор 150 хүн шархаджээ.
     Эх сурвалжийн мэдээлснээр, өглөөний 10 цаг 30 минутад террористууд ачааны машинд 700 кг орчим дэлбэрэх бодистой явж байсан гэнэ.
    Иракийн ерөнхий сайд Нури Малик, уг террорист үйл ажиллагааг экс ерөнхийлөгч Садам Хуссэйний талын хүмүүс болон Ал-Кайда бүлэглэлийн хүмүүс үйлдсэн хэмээн сэжиглэж байна.
Ирэх оны  эхээр Иракийн Парламентын сонгууль болохтой холбогдуулан террористууд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлнэ хэмээн хэвлэл мэдээллийнхэн таамаглаж байгаа аж.
Одоогоор АНУ-ын 120,000 цэрэг Ирак улсад байрлаж байна.
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)