Бага насны хүүхэд мөргөөд хэргийн газраас зугтжээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 460 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 326 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 14 хүн бэртэл гэмтэл авсан ба эдгээрийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол долоо, мөргөлдөх хэлбэрээр 10, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.

Нийт гэмтсэн хүний гурав нь бага насны хүүхэд байсан бөгөөд хоёр нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байх үедээ осолд өртжээ. Тухайлбал, Толгойтын замд Toyota Pruis маркийн улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай А-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан. Мөн Төв аймгийн нутаг “Сондуул” гэх газар асфальтан замд Toyota Probox маркийн автомашин онхолдож, 24 настай М-н амь нас хохирч, 43 настай Б, 10 настай Т нарын 2 хүн гэмтсэн хэргийг аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

Мөн цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 зөрчлийг илрүүлэн саатуулж ажилласан ба “Сар шинэ” арга хэмжээний хүрээнд 7 гэмт хэргийг илрүүлэн ажиллалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)