Бага насны гурван хүүхэд харгалзах хүнгүй хүйтэн гэрт хоёр хоножээ

Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 2-7 насны гурван хүүхэд харгалзах хүнгүй, хоол ундгүй хүйтэн гэрт хоёр хоносон байхад нь Хүн ам, орон сууцны тооллогын ажлаар явсан мэргэжилтнүүд таарсан байна. Мэргэжилтнүүд гэрт нь гал түлж, хоол хийж өгч анхны тусламжийг үзүүлж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг хүлээлгэн өгчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)