Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” эхэллээ


Багануур дүүрэгт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” өнөөдөр эхэллээ. Иж бүрэн сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж, дүүргийн Засаг даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Тус иж бүрэн сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 7 алба, шуурхай команд, мэргэжлийн 24 анги, 60 аж ахуй нэгж байгууллагын нийт 641 алба хаагч 20 техник хэрэгсэлтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгууллаа. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн удирдагчаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж, сургуулийн удирдагчийн орлогч, штабын даргаар Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг болон дундын хянагчаар тус газрын болон нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Эрүүл мэндийн газрын чиглэл хариуцсан мэргэжилтнүүд ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)