Багануурын уурхайчид Улаанбаатар хотын эрчим хүчний аюулгүй байдлын төлөө шүүхийн гадаа жагсаж байна

Багануурын нүүрсний уурхайд үүсээд буй "Алтайн гянт" ХХК болон "Багануур" ХК-ийн хоорондын лицензийн маргааны талаар бид өнгөрсөн долоо хоногт сурвалжилсан билээ. Тэгвэл уг асуудлыг шийдвэрлэх шүүх хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд 13:30 цагт болно. 

Урьдчилсан мэдээллээр "Багануур" ХК-ийн ажилчид Улсын дээд шүүхийн гадны эрх ашгаа хамгаалахаар жагсаж буй гэлээ. Шүүхийн үйл явцын талаар бид та бүхэнд шууд дамжуулан хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)