"Багануурын уурхайн тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн"

Ерөнхий сайд өнөөдөр У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэрээ “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзсан байна.

Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийжээ. Тэрбээр "Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан. Одоо лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна" гэдгээ Ерөнхий сайдад уламжилсан байна.

Ерөнхий сайд “Багануурын уурхай бол улсын гал голомт болсон газар. Өвөлжилтийн бэлтгэлээ энэ сараас хангаж ажиллах ёстой. Лицензийн асуудлыг хэрхэхийг салбарын сайд шийдэж өгөөрэй” гэлээ.

Мөн санхүүгийн сахилга бат дээр анхаарч ажиллах ёстойг анхааруулан, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хууль бусаар ажилд орсон асуудал яригдаж байна. Сахилга бат, дэг журам тогтоож, үрэлгэн зардлаа танаж ашигт ажиллагаагаа дээшлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгожээ.

Багануурын уурхай өнгөрсөн 40 жилд 116 сая тн нүүрс олборложээ. Энэ онд 4,1 сая тн нүүрс олборлож борлуулах төлөвлөгөөтэй. 2018 онд улсад татвараар 24 тэрбум төгрөг төвлөрүүлсэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)