Баавгайд бариулж нас барсан хүү НАЙМАН настай байжээ

Энэ сарын 03-ны өдрийн 19.00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгатал баавгайд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байна гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Тус дуудлага мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн авч Газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг гарч хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийж ажиллахад Талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон.

Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Сүүлийн үед ОХУ-д ойн хээрийн түймэр их гарсантай холбоотой зэрлэг ан амьтад ойгоор дамжиж манай улсад орж ирсэн байхыг үгүйсгэхгүй учир хөдөө орон нутаг ялангуяа малчин иргэд маань сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)