А, B, C бүсээр зорчихыг иргэдийн дийлэнх дэмжээгүй тул санаачлагыг хойшлууллаа

Улаанбаатар хотын замыг А, В, С бүсчлэлд хуваан замын хэт ачааллыг бууруулахаар төлөвлөж байсан. Ингэхдээ торгуулиа барагдуулаагүй, тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулаагүй автомашинтай жолооч нар А, В бүсэд нэвтрэхгүй байх тухай ч дурдагдаж байв.

Тэгвэл ийнхүү бүсчлэлд хуваах талаар санал асуулгад оролцсон иргэдийн 64 хувь нь дэмжээгүй тул тодорхой хугацаагаар хойшлуулахаар болсон талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)