А.Баярцэцэг АНУ-ын компанитай хамтран ажиллана

Загвар өмсөгч, жүжигчин А.Баярцэцэг АНУ-ын “CPS management” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Түүнчлэн алдарт жүжигчин, хөгжмийн зохиолч, дуучин Франк Сталлоне түүний хувийн зөвлөхөөр ажиллах болсон аж. “CSP management” компани нь зар сурталчилгаа, кино, бүх төрлийн контент бүтээхэд хамтран ажилладаг байгууллага юм байна. А.Баярцэцэг одоогоор Британийн Эзэн хааны драмын академид суралцаж буй. Тэрбээр өнгөрсөн онд “Чононгоо” фильмийн “Ээж хад”, найруулагч Т.Алтантуяагийн “Хөх тавилан” кинонд тоглосон. “Хөх тавилан” кинод тоглосон дүрээрээ Флоренцын эмэгтэй кино уран бүтээлчдийн наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртсэн юм.

Бэлтгэсэн: А.Хангай