А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй. 

Тодруулбал, Тандалтын зорилгоор гурван хүнд /Завхан аймгийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвөөс тандалтын сорьцыг цуглуулжээ/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Ажиглах байранд тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна.

Одоогоор ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Эмчилгээний хугацаа 14-52 хоног байна. Коронавирусний халдвараар 5-65 насны хүн өвчилсөн ба дундаж наслалт 30. Тэдний дунд 5-15 насны таван хүүхэд, жирэмсэн хоёр эмэгтэй бий. Хүйсийн хувьд 61 хувь нь эрэгтэй" гэлээ.

"Жирэмсэн эмэгтэйчүүдийг эх барих төрөх тасаг ХӨСҮТ-д ажилладаг. Эмчилгээний явцад төрөлт явагдвал халдвар сэргийлэлтийг нарийн баримталсан тасаг бэлэн байна " гэв.