А.Амбасэлмаа: Өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. 

Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Иймд өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Гуравдугаар сарын 17-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19-ийн халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэж хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)