А.АМБАСЭЛМАА: Халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж, 608 боллоо

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа,

"Энэ сарын 22-ны өдөр нийт 1305 хүн шинжилгээ хийсэн байна. Өчигдрийн 17:00 цагаас хойш Монгол Улсад шинээр 26 иргэнээс халдвар илэрсэн. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт 19 тохиолдол, Дархан-Уул аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Дорноговь аймагт нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Манай Улсын хувьд халдварын батлагдсан тохиолдол нийт 608 боллоо" гэж ярилаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)