Ая зохиогч Г.Ганг өөд болжээ

“Madness” хамтлагийн гитарчин, продюсер, ая зохиогч Г.Ганг өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 20-ны 23.20 цагийн үед өвчний улмаас өөд болжээ. 

Тэрбээр “Madness” хамтлагийн анхны соло гитарчин, ая зохиогчоор зогсохгүй дууны үгийг ч гайхалтайгаар амилуулж чаддаг сод билэгтэн байв. Түүний уран бүтээлүүдээс толилуулбал, 

  • Номин талст хамтлагийн “Чинийх” дууны үг, ая,
  • “Зөрлөг” киноны дуу  “Халамцуу салхи”,
  • Киви хамтлагийн “Хайр нь арыг нь даана”, 
  • “Маднесс”-ын Сайхнаагийн “Амьдрал чамд” дууг амилуулсан.

Мөн тэрээр “Ганг рекордс”-ыг гэргий дуучин Daisy-гийн хамтаар үүсгэн байгуулж байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)