Аялагчдад зориулсан эко ариун цэврийн байгууламжтай болжээ

БОНХАЖЯ-ны санаачилгаар Аглаг бүтээлийн хийд орох замд эко ариун цэврийн байгууламж барьжээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар ажиллах хугацаандаа аялал жуулчлалын бүсүүдэд 2025 он хүртэл  аялагчдын тав тухыг хангах  цогцолборууд барьж байгуулах асуудлыг тусгасны эхнийх нь уг ариун цэврийн байгууламж аж. Улсын төсвийн 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан эко ариун цэврийн байгууламж үйлчилгээний ил хэсгээс гадна халаалтын систем, шугам хоолой, бохирыг тосч авах сав болон бохирыг саармагжуулах  лагийн талбай  зэргээс бүрдэж байгаа гэнэ. Уг ариун цэврийн байгууламжийн газрын хөрсөн доогуур татсан суваг халаалттай учраас өвлийн цагт ч хэвийн горимоор ажиллах юм байна. Дараагийн ээлжинд Элсэн тасархай, Отгонтэнгэрт ийм ариун цэврийн байгууламж барихаар төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)