АШУҮИС-ийнханд прокурорууд хууль сурталчлав

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас харьяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй АШУҮИС-ийн багш, оюутан, ажилтан ажиллагсдад хууль сурталчлах арга хэмжээ зохион байгууллаа. Энэ үеэр хяналтын прокурор Я.Мөнхзаяа Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, шийдвэрлэсэн хэрэг зөрчил, прокурорын байгууллагын бүтэц, үйл ажиллагааг танилцуулсан бол прокурор Т.Жавхлантөгс, Х.Еркебулан нар Зөрчлийн хуулийн хэрэгжилт, Эрүүгийн хууль болон оюутан, залуусын анхаарах асуудлаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр багш, оюутнууд эдгээр хуулийн холбогдох заалтуудыг нарийвчлан лавлахын зэрэгцээ Архидан согтуурахтай тэмцэх тухай болон бусад эрх зүйн харилцаа, хууль тогтоомжийн талаар тодруулан асууж хариулт авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)