“Ачит ихт” ХХК-ийн ар дахь түүх-2

Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл нь хоёр өдрийн өмнө “Ачит ихт” ХХК-ийн ар дахь түүх-1” нийтлэлээ хүргэсэн. Монголын хууль хяналтын байгууллага “Ачит ихт” ХХК-ийг чухам яагаад “сонирхоод” байгаагийн учрыг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй байж мэднэ. Тиймээс тус нэгдлийг үндэсний бүтээн байгуулагч компани руу хууль хяналтын байгууллагын адил довтлон дайрлаа гэх шүүмжлэлийг зарим нэг талаас ирүүлж байна. Үгүй юм. Зүй нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны гэр бүлийн мэдэлд байдаг “Ачит ихт” ХХК нь анх байгуулагдсан байдал, “Эрдэнэт үйлдвэр”-тэй байгуулсан гэрээ, ашиглаж байгаа овоолго, олж байгаа ашиг, орлого нь тараагддаг байдал, гадаад, дотоод холбоо харилцаа, сүлжээ, “олсны үзүүр” хөтөлж аваачиж байгаа эрхэм зэрэг нэлээд асуудал байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ компани нь Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн шинж байдал илэрхий болсон тул хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байгаа юм. Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл энэ удаад П.Цагааны “Ачит ихт” ХХК-ийг санхүү, бусад асуудлаар дэмждэг гаднын томоохон түншүүдийг нь нэрлэж байна.

“Ачит ихт” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь Noble resources international PTE LTD (SG 201112304N) The glob¬al ultirnate owner of this controlled subsidtary in Nоble group limited юм. Тус групп нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглан жилд 10 мянган тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий зэс боловсруулах үйлдвэрийг барихад шаардагдах 30 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Уг хөрөнгө оруулалтыг “Голомт” банкаар дамжуулж оруулжээ.

Энэ талаар “Nоble group limit¬ed”-ийн Монгол дахь салбарын захирал Ханна Бадеч хэлсэн байдаг. Тэрбээр 2014 оны аравдугаар сарын 10-нд “Ачит ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрийн нээлтэд оролцох үеэрээ “...“Nоble group limited” нь олон улсын худалдаа, тээвэр ложистик, хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг. Манай компани 2014 онд “Fortune global 500”-гийн дэлхийн хамгийн том аж ахуйн нэгжүүдийн жагсаалтын 76 дугаарт эрэмбэлэгдсэн. Монголд 2010 онд салбараа нээснээс хойш амжилттай ажиллаж байна. Бидний хувьд Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах, хөрөнгө оруулалт хийх маш их сонирхолтой байдаг. Үүний нэг нь “Ачит ихт” компанийн катодын цэвэр зэсийн үйлдвэрт хийсэн хөрөнгө оруулалт юм” гэж байв.

“Nоble group limited”-ийг монголчууд мэднэ дээ. Сингапурын Хөрөнгийн биржид бүртгэлтэй энэ групп 2011 оны эхээр Австралийн “Занаду майнз”, “Xstrata”, Бразилын “Вэйл”, Англи, Австралийн уул уурхайн аварга “Рио тинто”-той хамтран Монголын уул уурхайн салбарт олборлолт явуулж эхэлсэн. Тэр жил Австралийн уул уурхайн “Аспайр майнинг” компанитай хамтран Овоотын уурхайн коксжих нүүрсийг худалдаалах эрхийг авсан юм. Тухайн үед дээрх компаниуд түншлэлээ зарласны дараа “Аспайр майнинг”-ийн хувьцаа 12 хувиар өсөж, 0.32 австрали долларт хүрч байв.

Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсийг Япон, Өмнөд Солонгосын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдэж байсан “Nоble group limit¬ed” нь “Аспайр майнинг” компанийн хувьцааны 8.3 хувийг эзэмшиж байлаа. “Аспайр майнинг”-ийн хувьцааны багагүй хувийг “Саутгоби ресурс” болон Канадын “Айвенхоу майнз” эзэмшдэг гэсэн мэдээлэл бий. Дараахан нь “Nоble group limited” болон “Аспайр майнинг” нийлж 50:50 хувийн эзэмшилтэй “Эх говийн чулуу” компанийг байгуулсан байдаг. Энэ компаниараа дамжуулан Монголд Нүүрстэйн коксжих нүүрсний төслийн 90 хувь, Эрдэнэбулагийн нүүрсний төслийг 100 хувь эзэмшиж байв.

Түүнчлэн “Nоble group limited” нь “Аспайр майнинг”-ийн охин компани болох Хятад, Австралийн хамтарсан “Нортерн рэйлвэйс” ХХК-ийн төсөл дээр бас хамтарч буй юм. “Нортерн рэйлвэйс” ХХК нь толгой компанийнхаа анх сэдээд хэдэн жилийн турш ярьж ирсэн Овоотын нүүрсний ордыг түшиглэн төмөр зам барих ажлыг гүйцэтгэх зорилгоор байгуулагдсан байна. Энэ компани Эрдэнэт-Овоотын чиглэлд 547 км урттай, 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих төсөл боловсруулж, Монгол, Орос, Хятадтай олон талын яриа хэлэлцээр өрнүүлэх болсон. Тэгсээр Оросын талтай Арц суурийн боомтоор Кызылийн шугамтай холбох ерөнхий тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ бүхнийг тоочоод байгаагийн учир нь “Нортерн рэйлвэйс” ХХК Эрдэнэт-Овоотын төмөр замын ажилдаа “Nоble group limited” болон Хятадын Төмөр замын корпорацын “Чайна рэйлвэйс 20 бюро групп” корпорац (CR20G) ба “Хятадын төмөр замын анхдагч дизайны геофизик, дизайны хүрээлэн” (FSDI) гэх хоёр салбартай хамтарсан консорциум байгуулжээ. Ингээд манай улсын Засгийн газартай концессын гэрээ байгуулж буй юм байна.

Үүнээс гадна “Ачит ихт”-ийн бас нэг түнш нь Сингапурын “Fortune I-Trade PTE LTD SG” (Whole sale of metals and metal ores. Address: 50 RAFFLES PLACE #15-05/06. Singa¬pore land tower. Singapore (048623). Date of address: 2016.3.31) гэж компани бий. “Ачит nхт”-ийн дэд захирлаар ажилладаг Даяндоржийн Жаргалсайхан (П.Цагааны эхнэрийн төрсөн дүү) нь 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ компанийн Монгол дахь захирлаар ажиллаж эхэлсэн байна. “Fortune I-Trade PTE LTD”-ийн 1.0 хувийг Сингапурын иргэн Ngoo Sin Hung Justin эзэмшдэг. Компанийн нарийн бичгийн даргаар Сингапурын иргэн Tan Michelle ажилладаг. Бас 1.0 хувийг 2018 оны наймдугаар сарын 30-наас Сингапурын иргэн Phua Kay Choon James эзэмшиж буй юм байна. Харин “Fortune I-Trade PTE LTD”-ийн 98 хувийг нь “Allstar Fortune LTD” (PO BOX 3169, ground floor. Coastal building. Wickhams cay, Road town, Tortola, British wirgin islands VG 1110) эзэмшдэг байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)