Ачааны автомашинаар тээвэрлэсэн ямаанаас зургаа нь үхэж хорогджээ

Олон нийтийн сүлжээнд цацагдсан мэдээллийн дагуу НМХГ-аас энэ сарын 17-ны өдөр шалгалт хийжээ. Шалгалтаар  Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас иргэн А худалдан авсан гэх 470 толгой ямааг хүнд даацын ачааны автомашинаар, таван давхар сараалжинд тээвэрлэж СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах Дун Фан интернэйшнл трэйд компанийн хашаанд буулган, Дүүргийн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч байлцан хүлээж авсан байна. Тээвэрлэлтийн явцад гурван ямаа үхэж хорогдсон, гурван ямаа муужралтын байдалтай, 45 ямаа дарагдаж тамиргүй болсон, босч чадахгүй байжээ. Иймд тус үйлдвэрийн дарга, малын эмч нарыг байлцуулан ерөнхий үзлэг хийж, бэлчээрт гарган, малын эмчийн хяналтад байх үүрэг өгчээ. Эдгээр 470 ямаанд Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгосон байна. МХЕГ-аас 19-ний өдөр дахин үзлэг хийхэд муужралтын байдалтай байсан гурван ямаа нэмж хорогдсон байсан бөгөөд үхэж хорогдсон зургаан ямааг дүүргийн Мал эмнэлгийн тасгийн хяналтад шатааж, булж устгуулан, иргэн А-д зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)