А.Цолмон эхний ялалтаа авлаа

“Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн  эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-д медалийн эзэд өнөөдөр тодрох учиртай. Эмэгтэйчүүдийн 52 кг-д А.Цолмон D хэсэгт барилдаж байна. Тэрбээр эхний тойрогт АНУ-ын А.Делгодатай хүч үзэж, вазаригаар яллаа. Манай бөх дараагийн даваанд дэлхийн аварга Японы  Мисато Накамүратай барилдах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)