Ахуйн газ дэлбэрч нэг хүн түлэгджээ

СХД-ийн Цамбагарав орчимд өчигдөр орой орон сууцанд ахуйн хэрэглээний газ дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас нэг хүн гэмтэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, Цамбагаравын хойно 12 дугаар байрны өргөтгөл шатаж байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст 22.19 цагт иржээ. Энэ дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай 5.5 км замыг туулан 22.25 цагт очиж тус байрны зургадугаар орцны өргөтгөл хэсэгт иргэн Д-ын 2х4 метрийн хэмжээтэй өрөөнд хэрэглээний газ дэлбэрч шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ.

Уг гал түймэрт 23 настай Б-ын гарын сарвууны хэсэг түлэгдсэн  байсан бөгөөд Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)