Ахуйн бус хуванцар саванд ус хонуулахад аммиак 48 дахин ихэсдэг

Монголчуудын 70 гаруй хувь нь хүнсээ зориулалтын бус хуванцар саванд хийдэг байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шинжилгээгээр зориулалтын бус хуванцар саванд ус хонуулахад найрлагад нь өөрчлөлт орж, төмөр байх ёстой хэмжээнээс хоёр, нитрит 11, аммиак 48 дахин их байгааг тогтоожээ.

Засгийн газраас хуванцар савны тоог 50 хувь бууруулах, иргэдийн дунд уг савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөлөл, зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилт тавиад буй. Энэ зорилтын хүрээд ЭМЯ, НЭМҮТ-өөс 21 аймаг, есөн дүүргийн цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдэд “Хуванцар савны хэрэглээ ба эрүүл мэнд” гэсэн зурагт хуудас тараажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)