Ахмад тамирчид маргааш Австрийг зорино

Австри улсын Инсбрук хотод энэ сарын 8-20-нд болох дэлхийн мастеруудын өвлийн спортын III наадам (Winter world masters games) болно. Тус наадамд оролцох баг, тамирчдаа үдэн гаргах ёслол өчигдөр Спортын төв ордонд боллоо. Энэ удаагийн наадамд 60 гаруй орны 3000 тамирчин өрсөлдөх бөгөөд манай улсаас эх орноо төлөөлөн тэшүүр, шорт трек, хоккей, цанын спортын төрлөөр 36 тамирчин оролцох нь. Монголын баг, тамирчид хоккейн төрлөөр анх удаа оролцох гэж буйгаараа онцлог юм. Манай тамирчид энэ сарын 8-нд Австрийг зорино. “Лозанна 2020” залуучуудын өвлийн олимпын наадамд оролцохоор Италид бэлтгэлээ базааж байгаа цанын тамирчид тэндээсээ Инсбрукт очих аж. Наадамд өрсөлдөх Монголын баг тамирчдын ахмад нь 78 настай, спортын мастер Б.Жалбаа. Тэрбээр гүйлтийн тэшүүрийн 500, 1000, 1500, 3000 метрийн зайд хурд сорино.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)