Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг даалгав

Засгийн газрын хуралдаанаас ахмад настны талаар авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр боловсруулж хэлэлцүүлэхийг сайд С.Чинзоригт даалгав.

Герентологийн үндэсний төвийн барилгыг 2020 онд ашиглалтад оруулах, ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж, үйлчилгээний тогтолцоог үе шаттай нэвтрүүлэхийг сайд Д.Сарангэрэл, С.Чинзориг нарт даалгав.

Монголын ахмадын холбоо, түүний салбаруудын үйл ажиллагаа явуулахад шаардагдах зардлыг улс болон тухайн орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх, төрийн болон нутгийн захиргааны зарим чиг үүргийг ахмадын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж байхаар болов.

Улаанбаатар хотод “Ахмадын ордон” барих газрыг шийдвэрлэж, хөрөнгийг нь 2020 оны орон нутгийн төсөвт тусгахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

Орон байргүй ахмад настныг түрээсийн орон сууц хөтөлбөрт нэн тэргүүнд хамруулах, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдаж авах боломжийг бүрдүүлэхээр болов. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)