Ахмадуудад жилд 2 удаа нэмэгдэл ТЭТГЭМЖ өгөх санал дэмжигдлээ

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх, саналтай гишүүн байгаагүй учир 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 28 саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан юм. Ахмад настны нийгмийн хагмааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан 65-69 настай ахмадуудад 50 мянга, 70-79 настанд 80 мянга, 80-89 настай ахмадуудад 100 мянга, 90 ба түүнээс дээш настай ахманд настанд 200 мянган төгрөгийг жилд хоёр удаа олгох саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжлээ. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос дэмжсэн Эрүүл мэндийг сангийн бүрдэх эх үүсвэрийг тодорхойлж өгсөн хуулийн төслийн 21.1 дэх хэсгийн нэмэгдсэн өртгийн албан татварын хоёр хувь гэсний дараа агаарын бохирдлын төлбөрийн хоёр хувийг нэмэх гэсэн санал гишүүдийн дэмжлэг авч чадсангүй. Учир нь эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед зардал нэмэх саналуудыг дэмжих хэрэггүй гэж гишүүд үзсэн юм.

Үүний дараа Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар үг хэлж, санал хэлэх гишүүн байгаагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлах байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганд танилцуулахаар болов. Үүний дараа байнгын хорооны хуралдаан түр завсарласан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)