Ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019” олон улсын маршийн тэмцээнд түрүүллээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад зохиогдож буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэж байгаа Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал “DANCON UNMISS 2019”  олон улсын маршийн тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд 3:01 цагийн амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна.
Ахлах ахлагч Д.Отгонжаргал нь Онцгой байдлын байгууллагаас Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй гуравдахь эмэгтэй юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас 28 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна
Ташрамд дурдахад, Энэхүү тэмцээн 1972 оноос хойш Олон Улсын энхийг сахиулагчдын дунд тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд 40-45 хэмийн халуунд 10 кг ачаатай 25 км замыг туулдаг, тамирчдаас хурд хүч, тэсвэр хатуужлыг шаарддаг байна. Энэ жилийн тэмцээнд дэлхийн 37 орны 352 тамирчин оролцон өрсөлдснөөс эмэгтэйчүүдийн төрөлд 28 орны 157 тамирчин оролцжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)