Ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлнэ

"Эх оронч хөвгүүд" сэдэвтэй сургалт семинарыг энэ сарын 12-нд Нийслэлийн иргэний танхимд зохион байгуулах гэж байна. “Уг ажиллагаа нь ахлах ангийн сурагчдыг төлөвшүүлэх зорилготой. Түүнчлэн энэхүү сургалтын үеэр урлагийн үзүүлбэр үзүүлж, эх оронч үзэл бодол төлөвшилтэй залуусыг бий болгоно” хэмээн Нийслэлийн Засаг даргын цэргийн штаб-ын төлөвлөлт сургалтын офицер Ц.Энхтайван мэдэгдлээ. Мөн “Бид даяарчлагдсан нийгэмд амьдарч байна. Тиймээс юун түрүүнд хурцаар яригдах ёстой зүйл бол эх оронч үзэл юм. Бид ирээдүйн эх орончдыг бэлтгэх ёстой хүмүүс учир энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Эх орны хөгжил цэцэглэлтийг ирээдүй хойч маань авч явна. Тиймээс эх оронч төлөвшилтийг залуучуудад бий болгох ёстой байна” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)