АХБ-ны зээлээр дахин 415 амьсгалын аппарат авна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл дахин 415 амьсгалын аппарат авахаар төлөвлөсөн гэдгийг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг хангах чиглэлд Засгийн газар ажиллаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны зээлийг 70 гаруй амьсгалын аппарат авсан. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нэмж 415 амьсгалын аппарат авч, 500-аад эрчимт эмчилгээний орыг хангах, бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих төслийн хүрээнд АШУҮИС-ийн дэргэдэх эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх хэсгийг бүрэн тоног төхөөрөмжөөр хангана. Мөн 300 ортой эмнэлэг, Гуравдугаар эмнэлгийг тоног төхөөрөмжийг бэхжүүлнэ" гэлээ.

УИХ-ын чуулгын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн олонх дэмжин баталлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)