Афганистанаас АНУ-ын цэргүүдийг энэ онд багтаан гаргах нь

 “Афганистанд алба хааж буй Америкийн зоригт эрэгтэйчүүд болон эмэгтэйч үүд Зул сарын баяр гэхэд харьсан байх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттертээ бичжээ. Католик болон үнэн алдартны шашинтнууд арванхо ёрдугаар сарын 25- нд эл баярыг тэмдэглэдэг юм. Үүний өмнө Афганистан дахь Америкийн цэрг үүдийн тоог ирэх оны эхэн гэхэд 2500 болгож цөөрүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийл өгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Роберт О’Брайен мэдэгджээ. Тэрчлэн Пентагон Афганистан дахь цэргээ ирэх жилийн тавдугаар сар гэхэд бүрэн гаргахаар төлөвлөж буй тухай АНУ-ын Батлан хамгаалахын сайдын Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутгийн аюулг үй байдлын асуудал хариуцсан туслахын үүрэг гүйцэтгэгч Дэвид Хелви өнгөрсөн сарын эцсээр уламжилсан юм. АНУ болон “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн хоёрдугаар сарын 29-нд энхийн хэлэлцээр байгуулсан. Үүнд зааснаар АНУ, түүний холбоотнууд болон эвслийнхэн Афганистанаас бүх цэргээ 14 сарын дотор гаргах учиртай.

Үүний хариуд тэдний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа явуулахад Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглахгүй гэсэн баталгааг талибууд өгсөн. Афганистан дахь АНУ-ын ажиллагаа 2001 оны аравдугаар сараас хойш үргэлжилж буй бөгөөд үүнийг Америкийн түүхэн дэх хилийн чанадад хамгийн удаан хугацаагаар явуулж буй цэргийн кампанит ажлаар тэмдэглэжээ. Уг ажиллагаа ид өрнөсөн 2010-2013 онд Афганистан дахь Өрнөдийн хүчний тоо 150 мянга давсан байна. АНУ, НАТО-гийн цэргийн гол бие бүрэлдэхүүн 2014 онд Афганистанаас гарсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас “Ковид-19”-ийн шинж тэмдэг хэд хоног илрээгүй, дөрөв хоног халуураагүй төдийгүй түүнээс эсрэг бие үүссэн тухай түүний эмч Шон Конли хэлжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт эмнэлэгт хэвтээд, энэ долоо хоногийн даваа гарагт гарсан түүнд хүчилтөрөгчийн баллон хэрэг болоогүй гэнэ.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 3-нд болох бөгөөд цар тахлын улмаас хохирсон бизнесийнхэнд үзүүлэх тусламжийн багцын асуудал хамгийн их маргаан дагуулж буй асуудлын нэг юм. Үүнийг Ардчилсан намынхантай хэлэлцэхээ Д.Трамп мягмар гаргаас больсон билээ. Мөн тэрбээр Цагаан ордонд үүрэгт ажилдаа орж, “Дельта” хар салхины улмаас үүссэн нөхцөл байдал, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээний талаар бага хурал хийжээ. Гэсэн ч түүнийг вирус тээгч хэвээр бол энэ сарын 15-нд болох мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй Жозеф Байден мэдэгджээ. АНУ-ын 5.6 сая гаруй иргэн хугацаанаас өмнө саналаа өгсөн тухай Флорида муж улсын профессор Майкл Макдональд эрхэлдэг “United States elections project” цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ удаагийн бүх нийтийн санал хураалтаар Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Төлөөлөгчдийн танхимын 435 гишүүн, Сенатын танхимын гишүүдийн гуравны нэг, 13 муж улс, нутаг дэвсгэрийн захирагчийг сонгох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)