Аустин хотын Татварын газар руу онгоцоор халджээ

     Техас мужийн Аустин хотод “9 сарын 11”-ний өдрийнх шиг үйл явдал саяхан тохиолджээ. Тус хотын Татварын газар руу нэгэн этгээд жижиг онгоцоор мөргөсөн ноцтой хэрэг гарсан бөгөөд азаар хүний амь эрсдээгүй ч нэг хүн одоогоор ор сураггүй алга болсон байна. Холбооны Хуулийн ажилтнууд уг хэргийг үйлдсэн этгээдийг олж, тогтоосон бөгөөд 53 настай Жосеф Стак хэмээх компьютерийн инженер энэ хэргийг үйлдсэн аж. Тэрбээр Пайпер Чероки маркийн жижиг онгоцоор Жорж-Таун нисэх онгоцны буудлаас өглөөний 9 цагийн орчимд хөөрсөн бөгөөд 10 цаг гэхэд Татварын газрын байрнаас хар утаа суунаглаж байжээ.
      Жосеф Стак осол болохын өмнөх өдөр интернэт вэб хуудсаар Засгийн газрын эсрэг хийх ажиллагаагаа цацаж байсныг холбооны мөрдөх товчооныхон илрүүлэн, хаасан байна. Тэрбээр “Татварын газар бол Засгийн газрыг аврах нэрийдлээр ажилладаг танхай дээрэмчид” хэмээн дурджээ. Мөн гэмт хэрэгтэн осол гарахын өмнөх өдөр өөрийн гэрээ шатаасан байсныг цагдаагийнхан олсон байна.
Одоогоор мөрдөн байцаалт дуусаагүй байгаа ч Стакийг нас барсан гэж үзэж байгаа гэнэ.


 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)