АТГ 16 хүнд анхааруулга өгөв

Нийтийн албанд томилохоор нэрийг нь дэвшүүлсэн 124 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн сарын 29-31-нд хяналаа. Хянасан мэдүүлгээс 104 хүний материал ашиг сонирхлын зөрчилгүй байв. Харин хуульд заасан үндэслэлээр дөрвөн хүнийг нийтийн албанд тэнцэхгүй хэмээн үзэж материалыг нь буцаажээ. Мөн 16 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаад анхааруулсан хариу өгсөн аж. Өөрөөр хэлбэл, бүрдүүлсэн материалд нь ашиг сонирхлын зөрчил үүсэж болохуйц нөхцөл илэрчээ.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)