АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн мэдээлэл худал

АТГ-ын дарга З.Дашдаваа 10 гаруй мөрдөн байцаагчаа гэнэт халжээ гэсэн худал мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдээр тархсан. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Авлигын гэмт хэрэг шалгах, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд ажилтнуудыг сэлгэн ажиллуулж байгаа. Аливаа байгууллагын удирдлагаас ажилтнуудаа томилж, сэлгэж ажиллуулах нь түүний хуульд заасан бүрэн эрх хэмжээний асуудал юм. Тэрнээс биш гэнэт халж, сэлгэсэн асуудал байхгүй. Мэдээлэл үнэн бодитой байх ёстой" гэсэн тайлбарыг өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)