АТГ-аас УОК-той холбоотой гомдлыг шалгаж байна

Иргэдийн зүгээс гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж, нэрсийн жагсаалтыг гаргахдаа УОК-ын гишүүд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига, хээл хахуульд холбогдсон байж болзошгүй талаар АТГ-т гомдол хүргүүлсэн байна.

Иймд Авлигатай тэмцэх газраас Улсын онцгой комисстой холбоотой гомдлыг шалгаж эхэлжээ. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж АТГ-аас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)