“Атар өргөө”-гийн хувьцааг цуглуулж байна


“Атар өргөө” компанийн том хөрөнгө оруулагчид энэ он гарснаас хойш зах зээлээс бусдын эзэмшилд буй хувьцааг нь худалдан авч байна. Тус компани 174 136 ширхэг хувьцаатай агаад өнгөрсөн баасан гаргийн байдлаар 79.98 хувийг нь гурван том хувьцаа эзэмшигч хуваан эзэмшиж байна. Том хөрөнгө оруулагчид нь оны эхэнд нийт хувьцааны 79.87 хувийг эзэмшиж байсан гэхээр тэдний “цуглуулах ажил” удаашралтай байгаа юм.

“Атар өргөө” компанийн хувьцааны 40 хувийг “Бэрэн групп”, 20.02 хувийг 349 иргэн, аж ахуйн нэгж, үлдсэнийг нь “Улаанбаатар гурил”, “Таванбогд трейд” компани эзэмшиж байгаа аж. Тус компанийн хувьцааны ханш 70 мянган төгрөгт хүрээд байна. Энэ оны эхэнд 80 мянган төгрөгт хүрсэн нь түүхэн дээд амжилт гэнэ. “Таванбогд трейд” болон “Улаанбаатар гурил”-аас “Атар өргөө” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэх гаргасан. Энэ нь компанид ихээхэн хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэнтэй холбоотой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)