Асрамжийн газрын 90 настай эмээ нар нүцгэн залуусаар үйлчлүүлжээ


Британийн Колчестер хотод байрлах өндөр настнуудын асрамжийн газар асруулагч ахмадууддаа нэгэн этгээд үйлчилгээ үзүүлжээ. Тус байгууллагын арга хэмжээ хариуцсан ажилтан Милтон Лож ямар нэгэн үйл ажиллагаа явуулахдаа асруулагч нарынхаа санаа оноог байнга асуудаг гэнэ. “Та юу хүсч байна” хэмээн асуух бүрт 89 настай Жоан Корп эмээ “Эрэгтэй хүнийг” гэсэн ганцхан хариултыг байнга өгдөг ажээ. Тиймээс нүцгэн эрэгтэй зөөгчдөөр хоолоо зөөлгөх хүсэлтээ илэрхийлэхэд нь Лож нэг их гайхаагүй гэнэ. Корп эмээгийн дэвшүүлсэн саналыг асрамж даяараа хэлэлцэхэд олонх нь дэмжсэн тул асрамжийн удирдлага “Дотоожтой сайхан залуус” хэмээх газрын үйлчилгээг захиалжээ.

Дуудлагаар очсон залуус нууц газраа хааснаас бусдаар чармай нүцгэн байсан гэнэ. Тэд 11 эмээгийн урдуур, хойгуур чармай нүцгэн гүйлдэж гурван төрлийн хоол зөөж өгчээ. Үүгээр зогсохгүй, биед нь массаж хийж өгөх саналыг тавихад эмээ нарын хэн нь ч татгалзаагүй байна. Тэгэхдээ эмээ нар сургуулийн хүүхэд адил тачигнатал хөхөрч байжээ. Сонирхолтой нь, тус арга хэмжээнд эмээ нарын охид, ач гуч нар нь байлцсан гэнэ. Асрамжийн газрын хамгийн ахмад эмээ 99 настай Долл Женкинс зөөгч залуусын үйчилгээний чанарыг өндрөөр үнэлж, 100 насны ойд нь хүрэлцэн ирэх урилгыг дотоожтой сайхан залууст гардуулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)