АСЕМ-ын үеэр болон бэлтгэл ажилд оролцох оюутнуудыг бүртгэж байна

2016 оны 6-7 дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт болох гэж байгаатай холбогдуулан их дээд сургуулиудын оюутнуудыг чуулга уулзалтын бэлтгэл ажил, үйл ажиллагааны зохион байгуулалт зэрэгт туслах сайн дурын ажилд хамтран орохыг урьсан билээ.

Энэхүү сайн дурын хөдөлгөөнд хамрагдахыг сонирхсон, сайн дураар ажиллах сонирхолтой МУИС-ийн оюутан залуусыг бүртгэх ажил эхэлж байна.

Сайн дурын ажилтан, Сайн дурын хөдөлгөөн гэж юу вэ?

Сайн дурын үйл ажиллагааг НҮБ-аас дараах байдлаар тодорхойлдог.

  1. Ашиг орлого, шан харамжийн төлөө зорилго агуулаагүй
  2. Хувь хүний өөрийнх нь сэтгэл зүрх, хүсэл сонирхолд тулгуурласан чөлөөт сонголт
  3. Бусдад буюу нийгэмд ач тустай байх
  4. Өөрийгөө хөгжүүлэх зэрэг юм.

Ач холбогдол

Сайн дурын хөдөлгөөнд хамрагдсанаар оюутан танд олон талаар ач холбогдолтой. Үүнд:

  1. Бүх талаар өөрийгөө хөгжүүлэх
  2. Олон нийттэй харилцах чадвартай болох
  3. Гадаад хэлний мэдлэг сайжрах
  4. Цаашид томоохон арга хэмжээнд ажиллах туршлагатай болох гэх мэт.

Ерөнхий шалгуур

  1. Сайн дурын хөдөлгөөний зарчмыг ойлгосон, сайн дураар ажиллах эрмэлзэлтэй байх
  2. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
  3. Эрүүл мэндийн хувьд асуудалгүй
  4. Баг хамт олон болж ажиллах чадвартай
  5. Гэр бүлийн зүгээс зөвшөөрсөн зэрэг болно.

Бүртгүүлэхийг хүсвэл бүрэлдэхүүн сургуулийнхаа оюутны албанд хандана уу.

Бүртгэлийн анкет татаж авах

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)