АСЕМ-ын үеэр ажиллах жолооч нарыг бүртгэж байна

АСЕМ-ийн Бэлтгэл ажлын албаны Зам, тээвэр, харилцаа холбоо, нисэх буудал хариуцсан ажлын хэсгээс ирэх сарын 15,16-нд болох Ази-Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад ажиллах хүсэлтэй туршлагатай, хувийн зохион байгуулалт сайтай жолооч нарыг бүртгэж эхэлжээ. 

Бүртгэл дуусах огноо: 2016 оны 6 дугаар сарын 30.

Ажиллах хугацаа:  2016 оны 7 дугаар сарын 7-18-ны өдрүүдэд

Тавигдах шаардлага: Туршлагатай,  хувийн зохион байгуулалт сайтай, D ангилалтай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

Товч намтар

Жолооны үнэмлэх хуулбар
Иргэний үнэмлэхний хуулбар
Цээж зураг 3х4

Бүртгэлийг долдугаар сарын 1-н хүртэл Гадаад хэргийн яамны Архивын 3 давхарт 309 тоотод /утас 75772016-306, 99641235/ явуулж, бичиг баримтаа ирүүлсэн жолооч нараас сонгон шалгаруулна.

Шалгарсан жолооч нар гэрээ байгуулж, долдугаар сарын 7-18-ны хооронд хамтран ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)