АСЕМ-ын хүрээнд 3 тэрбум төгрөгөөр хот тохижилтын нэмэлт ажлуудыг хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/274 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн  төсвийн  хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гэр хороолол, орон сууцны хорооллын гэрэлтүүлэг, тохижилтын ажлын хөрөнгөөс Ази Европын дээд хэмжээний арван нэгдүгээр уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийх гурван тэрбум төгрөгийн хот тохижилтын нэмэлт ажлын жагсаалтыг батлав.

Батлагдсан төсөл арга хэмжээг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд даалгалаа. Хот тохижилтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгосон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)