“АСЕМ вилла” хотхоны бохирыг ил асгаж байсан нь нотлогдлоо

Баянзүрх дүүргийн XI дүгээр хороонд байрлах “АСЕМ вилла” хотхоны бохирыг Туул голд цутгаж байна гэх мэдээллийн мөрөөр манай сонин өнгөрсөн долоо хоногт газар дээрээс нь сурвалжилсан билээ. Хотхоныг анх төвийн шугамд холбосон ч УСУГ-ынхан хөрсний усанд бохир нь нэвчсэн гэх шалтгаанаар өнгөрсөн намар хаасан байна. Үүнээс шалтгаалж хотхоны бохирыг соруулах станц барьжээ. Харин өнгөрсөн сарын сүүлчээс тус станцын ойр орчимд шаргал өнгөтэй мөс овоолох болсон нь иргэдэд хардлага түрүүлжээ. Тухайн үед “АСЕМ вилла” цогцолбор газрыг хариуцсан ерөнхий инженер Э.Ариунболд “Цэвэрлэх байгууламжид гэмтэл гарч, шугам хагарсан нь үнэн. Гэхдээ үүнээс болж биш, хөрсний ус хальснаас л мөс шаргалтсаныг мэргэжлийн бус хүмүүс бохир урссан гэж дүгнээд байна. Бохир хальж, Туул гол руу цутгасан зүйлгүй” гэж тайлбарласан юм. Тэгвэл өчигдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан “АСЕМ вилла” хотхоны үйл ажиллагааг шалгасан дүгнэлтээ танилцуулахдаа 

“Бьюлдинг мэйнтэнэнс сервисэс” компанийнхан шугам засвараас гарсан хаягдал мөс, лаг шаврыг “Скай ресорт” цанын баазын зүүн талын уулын энгэрт ил задгай асгаж, орчны бохирдол үүсгэсэн хэмээн дүгнэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)