Асашёорюү Д.Дагвадорж О.Дөлгөөнд 10 сая төгрөг хандивлана

basketballdunguun

Элэгний дутагдал буюу элгэний ком гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн шилдэг тамирчин, Спортын мастер О.Дөлгөөнд туслах хандивын аян үргэлжилсээр байна. Тус аянд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ажилчид, сагсан бөмбөгийн тамирчид, урлаг соёлынхон нэгдэж, хандивын тоглолт зохион байгуулж буй. Тэгвэл бизнесийнхэн ч мөн уг давалгаанд нэгдэхээр болжээ. Тухайлбал, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 10 мянган ам.доллар, Их аварга, асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөг тус тус хандивлахаар болсноо мэдэгдлээ.

Түүнчлэн О.Дөлгөөний багш, дасгалжуулагч О.Баярцогтыг Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзан, эмчилгээний зардалд мөнгөн хандив үзүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)