Ар, Өвөр Монголын бөхчүүд халз барилдана

Спортын хорхойтнууддаа нэгэн баяртай мэдээ дуулгахад, ӨМӨЗО-ы Улаан хад аймагт хасар бөхийн нэгэн сонирхолтой барилдааныг энэ сарын 13-нд зохион байгуулахаар болжээ. Эл барилдаанд Ар, Өвөр Монголын бөхчүүд багаа тус бүр дөрвөн хүчтэнээр бүрдүүлж, хоорондоо халз хүч сорино. Барилдаанд манай улсаас Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын харцага Н.Батзаяа, улсын начин, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяатБ.Сугаржаргал, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Д.Анар, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Б.Серик нар зодоглоно. Харин ӨМӨЗО-ы бөхчүүд багаа Алтансүх, Мөнхдүүрэн, Чинзориг, Баясгалан нараар бүрдүүлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)