Арьс цайх өвчнийг Монголд амжилттай эмчилж байна

Арьс цайх өвчин нь зовиур шаналгаагүй ч хүнийг сэтгэлзүйн дарамтад оруулж нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргээд зогсохгүй өөр олон өвчин үүсэх суурь болдог.    

Анагаахын хэллэгээр витилиго гэх ба арьсны нөсөө үүсэх процесс алдагдах эсвэл арьсны нөсөө огт байхгүй болсноор арьс, үсний хэвийн өнгө алдагдан цагаан толбо үүсдэг арьсны өвчин.

Уг өвчин үүсэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг байна. Үүнд, удамшил, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны алдагдал, сэтгэл санааны хямрал, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүд, дотор эрхтний архаг үрэвсэлт өвчнүүд, дархлаа тогтолцооны алдагдал, аутоиммуны өвчнүүд, арьсны гэмтэл зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна. 

Монголчуудын арьсны өвчлөлийн 15 хувийг арьс цайх өвчин эзэлдэг бөгөөд өвчлөгсдийн нас залуужин, ой хүрээгүй хүүхдүүд ч ихээр өртөх болсон.

Дэлхийн эрдэмтэд энэ өвчнийг эмчлэх олон аргыг судалж боловсруулж байгаагаас эмчилгээний хамгийн үр дүнтэй, сөрөг нөлөөгүй арга нь гэрэл эмчилгээ юм. Энэ төрлийн эмчилгээнээс хурдан хугацаанд эмчилгээний үр дүн үзүүлж буй тоног төхөөрөмж нь ВТРАК 308 эскимер гэрлийн аппарат. ВТРАК 308 аппаратыг Харвардын Их сургуулийн эрдэмтдийн баг арьс цайх болон хайрст үлд өвчнийг эмчлэхэд зориулан 10 гаруй жил судалж, туршсаны дүнд бүтээсэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад эмчилгээнд ашиглаж, үр дүнд хүрч байна.  

Энэхүү дэвшилтэт эмчилгээг “Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлэг Монголд нэвтрүүлээд жил гаруй болж байна. Тус эмнэлэгт ашиглаж буй 2 төрлийн аппарат нь лазер биш гэрэл эмчилгээ тул хүний биед сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу юм.

"ОХИН МААНЬ ИЧИЖ ЭМЭЭХЭЭ БОЛЬЖ, ХИЧЭЭЛДЭЭ Л АНХААРДАГ БОЛСОН"

“Мон Шинжүкү скин мед” арьсны эмнэлгийн Үйлчлүүлэгч Э-гийн аав Гантулга "Миний охин 13 настай, 5 наснаас цээжээр нь цагаан толбууд үүссэн. Тэр үед бид гэр бүлээрээ Японд байсан, тэндэхийн арьсны эмнэлэгт үзүүлэхэд тос түрхэхээр өгсөн ч нэмэр болоогүй. Монголдоо ирээд цайралт нь улам нэмэгдсэн тул сийвэнгийн эмчилгээ хийлгэсэн. Нэг жил гаруй тариулсан боловч бас л ямар ч нөлөө үзүүлээгүй. Тэгээд эмчилгээгээ өөрчилж Арьсны төв дээр туяа эмчилгээ хийлгэсэн. Бас л үр нөлөө гараагүй учраас Хятадад туяа эмчилгээнд орсон, нэлээн удаан эмчлүүлсэн. Яах вэ, өмнөх эмчилгээнүүдийг бодвол маш удаанаар ганц нэг жижиг нөсөө үүссэн. Гэхдээ гэр орноосоо хол, их хэмжээний мөнгө төлж лазер эмчилгээ хийлгэх амаргүй байсан л даа. Ажил, сургууль бол хаягдчихаж байгаа юм. Хүүхдийнхээ сэтгэл санаагаар унаж, өвчин нь даамжирч байгааг хараад сууж чадахгүй, эмчилгээ хайж судалсаар л байсан.

Тэгтэл азаар Монголд эмнэлэг байгуулагдаад, тэнд эмчлүүлж байна.  2018 оны 9-р сарын 18-нд “Мон Шинжүкү скин мед” эмнэлэг дээр анх очиход Японы арьсны доктор ирсэн байхтай таарч үзүүлэхэд “Эдгэдэг өвчин, сэтгэл санаагаар өөдрөг байх нь чухал, удаан хугацааны эмчилгээ шаарддаг тул тууштай байх хэрэгтэй, өмнө нь лазер эмчилгээ хийлгэж байсан тохиолдолд гэрэл эмчилгээний үр дүн гарахдаа удаан, шантарч болохгүй” гэж зөвөлсөн.

Миний охины биеийн 80 хувь цайралттай учраас эхний 3 сар долоо хоногт 6 удаа эмчилгээнд орж байв. Хамт эмчилгээ эхэлсэн хүүхдүүдээс бол арай хожуу нөсөөжилт үүссэн. Гэхдээ л бидний бодож байснаас хурдан хугацаанд үр дүн нь харагдаж эхэлсэн. Бид ч итгэл төрж, эмчилгээгээ нэг ч өдөр таслаагүй.

Эмчилгээгээ таслахгүй, эмчийн зөвөлгөөгөөр тууштай явбал үнэхээр үр дүнтэй юм билээ. Одоо манай охинд цайралттай хэсэг багахаан үлдээд байна. Үүссэн нөсөөнүүд нь хоорондоо нийлвэл цайралт ерөнхийдөө битүүрэхээр байгаа.

Эмчилгээний явц, үр дүнд хүүхдийн сэтгэл санаа сэргэж, зан ааш нь хүртэл тогтуун болдог юм байна. Охин маань ичиж эмээхээ больж, хичээлдээ л анхаардаг болсон. Эмчилгээний үр дүн, гэр бүлийн бидний болон хүүхдийн сэтгэл санааны байдалд гарч буй өөрчлөлтийг олон сарын эмчилгээний төлбөртэй бол харьцуулашгүй. Энэ хугацаанд гарсан төлбөр Хятадад 14 хоног хийлгэх эмчилгээний төлбөрт ч хүрэхгүй. Ингээд бодохоор “Мон Шинжүкү скин мед” эмнэлэгт баярлахгүй байхын аргагүй ээ. Эмнэлгийн хамт олон өвчнийг эмчлэхээс гадна хүнд их сайхан ханддаг, хүний төлөө сэтгэлтэй. Манай гэр бүлийн хувьд эдний хамт олонд үргэлж талархдаг" гэв.

"ЕСӨН САР ЭМЧИЛГЭЭНД ОРСНЫ ДҮНД НУРУУ, ЦЭЭЖ, ХҮЗҮҮ, ТАШАА, ГУЯНЫ ХЭСГҮҮД НӨСӨӨЖИЖ, ЦАЙРАЛТ ЕРӨНХИЙДӨӨ БИТҮҮРСЭН"

Үйлчлүүлэгч О.Нэргүй "2009 оноос арьс цайх өвчин эхэлсэн. Яг ямар өвчин гэдгээ ч мэдэхгүй явж байтал л нэмэгдэж, нэг л таагүй санагдаад Арьсны төвд үзүүлсэн. Тэгж л энэ өвчний тухай мэдээлэлтэй болж, эдгэдэггүй гэж ойлгосон. Тэр цагаас хойш байнгын сэтгэлийн дарамттай, ичиж зовон, зун аятайхан нимгэн хувцаслаж ч чадахгүй, ер нь л их бухимддаг байлаа. Тухайн үед ганц хийдэг эмчилгээ сийвэнгээр тариулах эмчилгээ л байсан. Тэгээд бүтэн жил гаруй сийвэнгээр тариулсан. Надад тохироогүй юм уу, мэдэхгүй, багасах нь бүү хэл улам нэмэгдээд биеийн дээд хэсэг бараг бүхэлдээ цайсан. 

Үнэндээ яахаа мэдэхгүй, сэтгэлээр унахаас цаашгүй явж байтал Монголд эмнэлэг нээгдсэнийг мэдэж, “Мон Шинжүкү скин мед” эмнэлэгт эмчилгээнд орсон. Намайг 80 хувийн цайралттай гэж тогтоогоод, долоо хоногт 6 удаа эмчилгээнд орохыг санал болгосон. Эмчлэгдэнэ гэж сонсоод л би шууд зөвшөөрсөн. Долоо хоногт 6 удаагаар 4 сар эмчлүүлээд 14 хоног завсарлаад, дахин 4 сарын турш долоо хоногт 6 удаа аппаратад орсон. Эмчийнхээ зөвөлгөөний дагуу 1 сар завсарлаад одоо ч эмчилгээгээ үргэлжлүүлж байна.

Нийт 9 сар эмчилгээнд орсны дүнд нуруу, цээж, хүзүү, ташаа, гуяны хэсгүүд нөсөөжиж, цайралт ерөнхийдөө битүүрсэн. Одоо гарын шуу, шууны дотор хэсгүүдэд цагаан толбууд үлдээд байна.  Цайралтын талбай эрс багассан тул эмчилгээний оролтын тоо цөөрч, долоо хоногт 4 удаа орж байгаа. Яг эмчилгээнд 3-5 минут зарцуулдаг учраас хүндрэлтэй юм байдаггүй. Биеийн дийлэнх хэсэг цайсан тул ихэнхдээ бүтэн биеийн аппаратанд орж, гарын шуу, тохой зэрэг цоохортсон хэсгүүдэд хэсэгчилсэн аппаратаар эмчилдэг. Гарын арьс зузаан, гадна орчинтой хүрэлцдэг учраас нөсөөжилт үүсэх нь биеийн бусад хэсгээс удаан байдаг гэж анхааруулсан. Эмчилгээний явцад энэ байдал ажиглагдаж байна. 

Ер нь эмчийнхээ зөвөлгөөний дагуу шаардлагатай шинжилгээ өгч, эмчилгээгээ таслахгүй, тууштай хийлгэх хэрэгтэй юм билээ. Аяндаа нөсөө үүсээд цайралт хумигдаад ирэхээр урам орж, тайвшрахаар сэтгэл санааны эерэг байдал эргээд эмчилгээний үр дүнд нөлөөлдөг юм шиг санагдсан. Эмнэлгийнхэн ч анх очиход л тууштай, өөдрөг байгаарай гэсэн болохоор сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан л даа.

Эмнэлэг гэхээсээ илүүтэй тайван, тохилог орчинтой, надад бол нэг л сайхан тайвшрал, сэтгэлзүйн эерэг хандлагыг өгдөг газар шиг санагддаг" гэлээ.

"МОНГОЛЧУУДАД ЭНЭ ӨВЧИН ЭМЧЛЭГДДЭГ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛЖ, ХАРУУЛЖ БАЙНА"

Үйлчлүүлэгч Б-ийн аав Батбаяр "Миний охин Б... 9 настай. Дөрвөн настайгаасаа арьс нь цайж эхэлсэн. Хоёр нүдний зовхи, хуйх, хүзүү, цээж, нуруу, 2 гар, ташаа, 2 хөл, 2 гуяны ар өвөр хэсэг гээд, эмчийн тодорхойлсноор 85-90 хувийн цайралттай. Өнгөрсөн хугацаанд янз бүрийн л эмчилгээ хийлгэсэн. Сийвэнгээр нэг жил гаруй тариулаад, нэмэр болоогүй, эхэс, зэсийн уусмал гээд хүмүүсийн хэрэглэдэг бүх том, түрхлэгийг түрхсэн. Хаана л сайн рашаан, шавар байна очиж, ер нь л ардын уламжлалт бүх аргыг дуусгасаан. Хятад спиртээр охиныхоо биеийг мөн ч их түлсэн дээ.   

Зовиур шаналгаагүй ч гоо сайхны хувьд охин хүүхдэд хүнд тусдаг. Найзууд нь шоолоод, дөлөөд эхлэхээр хүүхэд ганцаардаад, зожиг болдог. Том болох тусмаа маш эмзэг, сэтгэлзүйн дарамтад орж, өөртөө ямар ч итгэлгүй болсон. Тэрнээс гадна энэ өвчнийг эмчлүүлэхгүй бол харшил болон өөр олон өвчин үүсэх суурь, шалтгаан болдог гэж гадаадын нэг эмч зөвөлсөн. Манайхан энийг сайн мэддэггүй, зөвхөн гоо сайхны талаас л бодоод байдаг. Тийм болохоор эхнэр бид 2 ямар эмчилгээ байна гээд л ёстой уйгагүй судалсан.

Би өөрийн төсвийн байгууллагад ажилладаг болохоор цаг зав, санхүүгийн хувьд боломж гарахгүй байсаар өдий хүрсэн. Аз болж шинжлэх ухаанд суурилсан, нарийн технологитой эмнэлэгтэй болсон маань олон зуун хүнийг баярлуулж байна.

 

Цайралтын хэмжээ эрс багассан, үүссэн нөсөөнүүд хоорондоо нийлчихвэл цайралтгүй болчих гээд л байна. Өдөр бүр Багануураас хот руу эмчилгээнд явна гэхээр хүмүүс ямар ядардаггүй юм бэ, төвөгтэй биш үү гэцгээдэг. 

Ийнхүү 1 жилийн хугацаанд маш олон хүний арьсны бэрх өвчнийг эмчилж, монголчуудад энэ өвчин эмчлэгддэг гэдгийг ойлгуулж, харуулж байна. 

Арьс цайх өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гараас гар дамжин зарагддаг эхэсийн түрхлэг болон хятад спирт зэргээр арьсны өнгөн хэсгийг түлж борлуулахгүй байх, лазер эмчилгээ хийлгэх, мөн их хэмжээний эм тан дотроосоо ууж бусад эд эрхтэнээ хохироолгүйгээр “Мон Шинжүкү скин мед” эмнэлэгт хандахыг зөвөлж байна" хэмээв.

Уншигч та бүхэн “Мон Шинжүкү скин мед” эмнэлэгт хандахыг хүсвэл доорх хаягаар холбоо барина уу.

Хаяг:БЗД 1-р хороо Консул Тауэр 79-р байрны үйлчилгээний төвийн 1-р хаалга, утас: 99665511, 99009966 /Сэлбэ голын зүүн эрэг, Америк элчингийн эсрэг талд/.
 Facebook хаяг: Мон Шинжүкү Скин Мед

  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)