Арьсаараа хоол иддэг загас

 Канадын Хамилтоны их сургуулийн эрдэмтэд арьсаараа хоол тэжээлээ авдаг загасыг Номхон далайгаас илрүүлжээ. Hugfish зүйлийн тэрхүү загас хайрсгүй бөгөөд арьсан дээрх тэмтрүүлээрээ жижиг амьтдыг олзолдог аж. “Энэхүү загасны арьс дотор эрхтнүүд арьстайгаа нарийн холбоотой ажилладаг. Ам, хэл, шүдтэй хэрнээ арьсаараа хоолоо шингээн авч, гэдэс рүүгээ оруулдаг ганцхан амьтан нь энэ. Магадгүй ингэж хооллодог амьтад дахин олдохыг үгүйсгэх аргагүй. Далайн гүн гэдэг тэр чигтээ тайлагдашгүй нууц шүү дээ” хэмээн далай судлаач Крис Вүүд ярьжээ.

Б.ГАНДИ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)