Архи, тамхи, мансууруулах бодисын донтолтыг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх чадварыг сайжруулна

“ASSIST асуулгын аргаар архи, тамхи, мансууруулах, сэтгэц идэвхит бодисын хэрэглээ, түүний эрсдлийг эрт илрүүлэн үнэлж, богино хугацааны зөвлөгөө өгөх чадвар эзэмшүүлэх нь” сэдэвт сургагч багш бэлтгэх дөрвөн өдрийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтанд Наркологийн эмнэлэг, дүүргийн Эрүүл мэндийн төвийн сэтгэц, донтолтын эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд хамрагдлаа. Сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг давтан сургалтанд хамруулж, мэргэжил арга зүйгээр ханган ажилласнаар анхан шатны түвшинд архи, тамхи, мансууруулах бодисын донтолтыг эрт илрүүлэх, зөвлөгөө өгөх чадварыг сайжруулах боломж бүрдэх юм


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)