Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл нэмэгджээ

Сүүлийн гурван жилд архи, согтууруулах ундааны үйлдвэрийн тоо 50 хувиар буурсан ч үйлдвэрлэлийн хэмжээ жил ирэх бүр нэмэгдсээр байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

Улсын хэмжээнд архи, согтууруулах ундааны 39 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 17 нь орон нутагт байрладаг байна.

Өнгөрсөн онд 10.3 мянган тонн согтууруулах ундаа хилээр орж ирсэн бөгөөд 116 мянган тонн согтууруулах ундаа үйлдвэрлэгдэж зах зээлд нийлүүлэгджээ.

Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэхийн зэрэгцээ үүнийг худалдаалж, үйлчилж буй газруудын тоонд хяналт тавих эрхзүйн акт одоогоор байхгүй байна. Иймд стандартын шаардлага хангахгүй худалдаа, үйлчилгээний газруудад тусгай зөвшөөрөл хэт хавтгайран олгогдож байна гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)