Архи дамлан зарсан иргэдэд 2.7 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

Орхон аймгийн засаг даргын захирамжаар баар, рестораныг энэ сарын 30 хүртэл хааж найман нэрийн хүнсний дэлгүүрийг 18 цагаас хойш согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон билээ. Гэвч ахуйн хүрээний архидалт буурахгүй, иргэд хууль бусаар архи худалдан борлуулж байгаа тул аймгийн Цагдаагийн газраас “Шаг” тусгай арга хэмжээ авч хяналт, шалгалтыг эрчимүүлж байна.

Шалгалтаар цагийн хуваарийг зөрчсөн буюу 18 цагаас хойш архи худалдсан 12 дэлгүүр, хууль бусаар зарсан 30 иргэнийг илрүүлж 2.7 сая төгрөгөөр торгожээ. Мөн зөрчил гаргасан найман дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ЗДТГ-ын ХОХБТХ-т хүргүүлжээ. Үүнээс гурвынх нь зөвшөөрлийг одоогоор цуцлаад байна. Мөн ахуйн хүрээний архидалтаас үүдэж гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгааг Орхон аймгийн цагдаагийн газраас онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)