"Архичин" улс

Дэлхийн улс орнуудын дунд хийсэн судалгаагаар дэлхийн хамгийн "архичин" улсаар Литви тодорчээ. Энэ улсын иргэд жилдээ 14 литр архи хэрэглэдэг гэнэ. Сонирхолтой нь 2000 онд хийсэн судалгаагаар литвичүүд 8-9 литр архи уудаг байсан аж. Тэдний ард Австри, Эстони, Чех улсын иргэд жилд дунджаар 11-12 литр шил архи цааш харуулдаг бололтой.

Манай хойд хөрш болох орос ах нар жилдээ 10 литр архи уудаг амжилтаар жагсаалтын дөрөвдүгээрт орсон бол тавдугаарт унгарчууд бичигджээ.

  • 6. Франц
  • 7. Люксембург
  • 8. Герман
  • 9. Польш
  • 10. Ирланд

Харин архины хэрэглээ хамгийн бага улсаар Индонез тодорчээ. Тэндэхийн иргэдийн архины хэрэглээ жилд нэг литр ч хүрдэггүй. Түүнчлэн Турк, Энэтхэг, Израиль улс 1-3 литр архи уудаг. 

Энэ судалгаанд манай улс хамрагдаагүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)