Архины хамаарлаас болж нас баралтаараа тэргүүлдэг орнуудыг жагсаажээ

“НҮБ-ын нэр дор ажилладаг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд архинаас шалтгаалсан үхлийн тоогоор тэргүүлдэг орнуудын жагсаалтыг гаргажээ. Энэ удаагийн судалгаа урьд өмнө болж байгаагүй маш том судалгаа болсон” гэж Lancet сэтгүүл мэдээллээ.

2016 онд архины хэрэглээнээс болж 3 сая хүн хүн нас барсан бөгөөд үүнээс 12 хувь нь 15-49 насны эрэгтэйчүүд эзэлж байна. Дэлхийн 195 улсын 1990-2016 онуудад хэрэглэсэн архины хэмжээ, тухайн улс орны эмнэлгийн мэдээлэл зэргийг жагсаалт гаргахдаа харгалзан үзжээ. Архийг хамгийн их уудаг нь Европ тивийнхэн бол хамгийн бага хэрэглэдэг нь лалын шашинт орнууд байлаа. Гэхдээ архинаас шалтгаалсан үхлийн тоогоор Африкийн Лесото улс тэргүүлсэн. Тэнд 100 мянган хүнд 140 үхэл оногдож байгаа юм. 2-т ОХУ, 3-т Төв Африк оржээ. Манай улс энэхүү нэр хүнд муутай жагсаалд 8-р байр эзэлсэн нь эмгэнэлтэй. Монголд 100 мянган хүнд 67.6 архинаас шалтгаалсан үхэл оногдсон гэсэн дүн гарсан байна.

Архинаас шалтгаалсан үхэл хамгийн олон 10 оронд :

  1. Лесото
  2. ОХУ
  3. Төв Африк
  4. Украин
  5. Бурунди
  6. Литва
  7. Беларусь
  8. Монгол
  9. Латви
  10. Казахстан орсон.

Архинаас шалтгаалсан үхэл хамгийн бага 10 оронд:

  1. Кувейт
  2. Иран
  3. Палестин
  4. Ливи
  5. Саудын Араб
  6. Йемен
  7. Иордан
  8. Мальдив
  9. Сингапур
  10. Сири тооцогджээ.

Эх сурвалж: http://www.healthdata.org/news-release/new-scienti...


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)